Сар шинийн өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд харилцан адилгүй амарч байна. Өнөөдрөөс "Номин", "Сансар" худалдааны төвүүд ажиллаж эхэллээ. Олон улсын худалдааны “Нарантуул” төв зах хоёрдугаар сарын 2-15-ныг хүртэл амарч, хоёрдугаар 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Барс” худалдааны төв хоёрдугаар сарын 6-наас, “Баянзүрх”, “Бөмбөгөр” худалдааны төвүүд хоёрдугаар сарын 7-ны өдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.
Харин Сүлжээ дэлгүүрүүд энэ сарын 5-наас ажиллаж эхлэх бол Хархорин”, “Дүнжингарав”, “Лавай” худалдааны төвүүд хоёрдугаар сарын 8-наас эхлэн энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм. Тэгвэл ихэнх сүлжээ дэлгүүр хоёрдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн хуучин цагийн хуваарийн дагуу ажиллана. Хоёрдугаар сарын 16 гэхэд бүх худалдааны төвүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллахаар төлөвлөжээ.
Иргэд та бүхэн доорх хүснэгтээс дүүрэг тус бүрд байрлах томоохон зах, худалдааны төвүүд болон сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.