ЭМЯ-наас өнөөдөр /2022.01.21/ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга асан А.Амбасэлмаа дараах зөвлөмж мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр "Омикрон хувилбарын онцлог нь халдварлалтын индекс нь батлагдсан тохиолдлуудын хавьтлууд дунд их байгаа. Иймээс омикрон хувилбарын үед кластер өвчлөл, хавьтлуудын тархалт хурдацтай тархаж байна. Манай улсын хувьд ДЭМБ-ын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг өнөөдрийг хүртэл мөрдөж байгаа юм.
Нууц үе богиносч, олон хүнийг нэг дор өвчлүүлэх эрсдэл нэмэгдэж байгаа. Гол нь шинж тэмдэггүй үед нь бусдаас халдвар авах эрсдэлтэй байна.
Гэр бүлийн халдвар өндөр байна. Шинж тэмдэггүй халдвар тараагч болдог учраас хавьтал болсон бол өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Халдвар нууц үедээ халдварлах чадвар өндөр байдаг
Томуугаар өвдсөн, дархлаа унасан, ядарч сульдсан үедээ халдвар авах эрсдэл маш өндөр. Тиймээс вакцин хийлгэсний дараа 7-14 хоног өөрийгөө хяна" гэлээ.