Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Батсуурь: Үндсэн хуулийн өдрөөр Даян аварга цолоо дуудуулахаар зорьж очсон ч эрхээ зөрчүүллээ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
2 минут 16 секунд

Үндсэн хуулийн 30 жилийн ойн барилдаанд Даян аварга Н.Батсуурь зодоглохоор бүртгүүлсэн ч МҮБХ бүртгэхээс татгалзаж, тэрбээр өнөөдөр барилдаж чадаагүй. Уг асуудалд МҮБХ-ноос тайлбар авахыг хүссэн ч хариу тайлбар өгөөгүй. Харин уг асуудалд Даян аварга Н.Батсуурь дараах тайлбарыг өглөө. Тэрбээр "Өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргүүлье. Намайг цагтаа бүртгүүлээгүй гэж хүмүүс ойлгоод байх шиг байна. Цаг тухайд нь бүртгэж авахгүй болохоор нь цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн. Мөн мессэнжерээр бичсэн.

Допингийн хувьд арваннэгдүгээр сараар эрх хассан ч ёс зүйтэй байж ард түмнээ хүндэтгэн 18 сар ухамсараараа барилдсангүй. Допингийн лабораториос Very_low буюу маш бага гарсан тамирчинаасаа асуугаарай гэсэн хариу ирсэн. Тэд надаас тодруулалгүй мэдээлсэн. Шинжилгээ авах процесс, зааврыг дагаагүйд нэг ч удаа гомдлон хариуцлагаас зугтаагүй.

Бүх шийдвэрийг хүндэтгэн зохих шийтгэлээ хүлээн авсан, шийтгэлийн хугацаанд барилдаагүй.

Өнөөдрийн хувьд Даян аварга цолоо Монгол Улсын суурь хууль болох Үндсэн хуулийн өдрөөр дуудуулахаар эрхэмлэн зорьж очсон. Гэтэл ямар учраас барилдуулахгүй гэдгээ тайлбарлаж чадахгүй, хувь хүний үзэмжээр асуудалд хандсан нь бухимдаж байна.

Үндсэн хуулийн өдрөөр Үндсэн хуульд заасан ялгаварлуулахгүй байх эрхээ зөрчүүллээ.

Үндэсний бөхийн холбоо өргөдөл бичиж өг гэсний дагуу бичиж өгөхөд харцагуудын барилдаанаас барилдаж болно гэдэг хариу өглөө. Ингэж байж барилдуулах байсан юм бол өчигдөр энэ хариугаа хэлээд өнөөдөр энэ сайхан өдөр Даян аваргын цолоо анх удаа дуудуулах байлаа.

Он гараад барилдана гэдгээ хэлсэн байхад ингэж хааж боож байгаа нь бөхчүүдийн эрхийг хамгаалж чадах эсэх дээр МАШ ТОМ ЭРГЭЛЗЭЭ төрүүллээ. Үндэсний бөхийн холбоо бөхчүүдийн эрхийг зөрчих эрх байхгүй" хэмээлээ.

ГХЯ: Казахстаны Алматы хотын цагдаагийн газар саатуулагдсан Монгол Улсын иргэн Д суллагдсан
ГХЯ: Казахстаны Алматы хотын цагдаагийн газар саатуулагдсан Монгол Улсын иргэн Д суллагдсан
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.