Эрдэнэтийн уурхайчид багийн тоглогч Т.Санчир өчигдөр болсон тоглолтын дараа багийнхаа тамирчинг өшиглөж буй бичлэг цахим орчинд цацагдсан. Тэрбээр энэ талаар багийн тамирчин нь хэд хэдэн удаагийн бэлтгэл тасалсан учир дээрх үйлдлийг гаргасан ба уучлал хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.
Сагсчин Т.Санчир "Өчигдөр орой тоглолт дуусаад ёс зүйгүй үйлдэл гаргасан нь миний буруу. Сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуусаас уучлалт хүсч байна. Манай багийн хувьд лигийн бэлтгэлдээ 9 сараас хойш хамрагдсан. Энэ хугацаанд 8-аас 9 удаа шалтгаангүй бэлтгэл тасалж, баг хамт олноо хүндлэхгүй. Спортын сахилга батгүй үйлдэл гаргах болгонд би удаа дараа хэлж сануулсан. Манай багийн 2 тоглогч ар гэрийн асуудалтай, тамирчид дутуу үед ийм шалтгаанаар чухал тоглолтын урд өдөр бэлтгэл тасалсанд бухимдлаа шууд илэрхийлсэндээ дахин уучлалт хүсч байна. Миний бие 2006 оноос Дээд лигийн тэмцээнд тоглож эхэлсэн ах нар, багш дасгалжуулагч, баг хамт олныхоо үгийг сонсож хүлээж авч ирсээн. Дахин ийм ёс зүйгүй үйлдэл гаргахгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна" гэжээ.