Шивээхүрэн, Гашуунсухайт боомтын тээвэрчдийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.
Тээвэрчдийн ар гэрийн төлөөллөөс мэдээлэл хийхдээ "Монгол Улсад цар тахал нэрийн дор цар тахлаас хэцүү зүйлийг дарга нар хийж байна. Цагаан хаданд очиж унтаад, сэрэхээ байсан дарга нараа Цагаан хадны суурьшлын бүсэд багадаа 30, ихдээ 180 хоносон тээвэрчид ажил орлогогүйгээс болж цагаан сараар гэртээ ч ирж чадахгүй нөхцөл байдал үүссэн.
Хагас жилийн өмнөөс Цагаан хад суурьшлын бүс ногоон бүс болсон. Үүнтэй холбогдуулан компаниуд боломжийнхоо хэрээр тээвэрчдээ татаж эхэлсэн. Тээвэрчдийг Ханбогд, Даланзадгад, Цогтцэций зэрэг сумдад 14-21 хоногийн хугацаанд тусгаарлаж байсан. Тусгаарлалтын хугацаанд тээвэрчид 100-120 мянган төгрөг зарцуулдаг. Үүний дараагаар ПСР шинжилгээ өгөөд сөрөг гарвал Цагаан хад руу татаж авдаг. Дараагаар нь бөмбөлөгт ордог. Гэтэл Цагаан хад суурьшлын бүсэд тоггүй, цэвэр усны хангамжгүй орчин угтдаг. Тээвэрчдийн 90 хувь нь тусгаарлалт нэртэй гэрт амьдардаг. Тоггүй, халуун усгүй учир маш их хэмжээний зардал гардаг. 5200 тээвэрчид Цагаан хаданд байгаа гэх тоо бий. Жолооч тус бүр өдөрт 120 мянган төгрөгийг дээрх зардалд зарцуулдаг гэж тооцвол өдөрт 640 сая төгрөг, сард 18 тэрбум төгрөг болж байна. Энэ их мөнгийг зарцуулаад ажлаа хийж байвал болж байна. Гэтэл өдөрт 100 хүрэхгүй машинаар нүүрс тээвэр явж байна. ААН-үүд, тээвэрчид тал талдаа маш их хохирол амсаж байна" гэв.