Замын-Үүдийн тээвэрчид чингэлэг ачааг эсэргүүцэж жагсаал зохион байгуулж байна. Тээвэрчдын зүгээс том оврын чингэлэг тээвэр явж эхэлснээс хойш тээвэрчид ажлын байраа алдсан тиймээс чингэлэг тээврийг зогсоохыг шаардаж байгаа юм.
Тээвэрчид "Зөвхөн Замын-Үүд чиглэлийн 5-7 мянган жолооч ажлын байраа алдсан. Тэнд Хятадын эзэмшлийн гурван компани, нэг Монгол компани тээвэр хийж байгаа. Эдгээр компани ямар үндэслэлээр тээвэр хийж байгааг шалгуулахаар АТГ-т бичиг баримтаа бүрдүүлээд ирсэн.
Яам, тамгийн газруудаас зөвтгөөд байгаа чингэлэг тээвэр нь зохион байгуулалттай ажил гэж бидний зүгээс харж байгаа. Учир нь 2020 оны 12 дугаар сараас эхлэн энэ ажлыг зүтгүүлж эхэлсэн. Ингэхдээ чингэлэг тээвэрт явж байгаа компаниуд нь тухайн үедээ байгуулагдсан шинэ компаниуд байна. Эдгээр компаниуд нь Хятадын хөрөнгө оруулалттай. Монголоор дүүрэн ажилгүй тээвэрчид байхад шинээр байгуулагдсан эдгээр компаниудыг ямар ч тендер болон сонгон шалгаруулалтгүйгээр хилийн цэргийн дугаар олгож ажилд оруулсан" гэв.