Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аутимз гэж юу вэ?

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 31 секунд

Жил бүрийн 4-р сарын 2-ны өдрийг НҮБ-аас “Аутизмыг таниулах өдөр”, 4-р сарыг бүхэлд нь “Аутизмыг таниулах сар” хэмээн зарласан байдаг билээ. Аутизмыг ойлгуулах, хүлээн зөвшөөрүүлэх зорилготой сургалтын болон бусад олон төрлийн үйл ажиллагаануудыг (хандив цуглуулах, алхалт, Light it up Blue гэх мэт) дэлхий даяар сарын турш зохион байгуулдаг. Тэгвэл аутизм гэж юуг, ямар шалтгаанаар үүсдэг, шинж тэмдгүүд нь ямар байдаг, талаар мэдээллийг хүргэе.

Аутизм гэж юу вэ :

Аутизм гэдгийг тун товчхоноор тодорхойлвол тархины чухал үйл ажиллагаа болох гадаад ертөнцийг таньж, мэдэж, ойлгох хэсгүүд гэмтэлтэй болохыг хэлнэ. Бидний тархи өдөр бүр харсан, сонссон, үнэрлэсэн, амталсан, хүрсэн гээд мэдрэхүйн эрхтнүүдээр дамжуулан авсан бүх мэдээллээ боловсруулж байдаг. Харин бидний уураг тархи хэвийнээр эргэн тойронд болж буй зүйлсийг ойлгож, таньж мэдэж чадахаа боливол бид бүхэн сургуульд сурах, унших, харилцах, ярилцах, амжилт үзүүлэх гээд өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоход бэрхшээл учирна.

Аутизмтай хүүхдүүд, бусдаас арай өөр байдлаар ертөнцийг хүртдэг. Тэдний хувьд бусадтай харилцаж, өөрийн үзэл бодлоо үгээр илэрхийлэх нь маш том бэрхшээл байдаг ба тусгай тусламжтайгаар л бусадтай харилцдаг.

Аутизмтай хүүхэд нэг үгээ дахин дахин давтах, гэнэт огцом уурлах /удаанаар уйлах/, нэгхэн эсвэл нэг хэсэгхэн тоглоомоор л тоглох түүнчлэн ихэнх аутизмтай хүүхдүүд юмсын байршлийг өөрчлөхөд тун ихээр дургүйцэх хандлагатай байдаг. Тэд өөрийн тоглоом, эд зүйлсийг нэг л газар тавьж, байршуулдаг ба байгаа зүйлсийг байснаар нь л байлгахгүй бол айхтар уурлаж, уйлдаг байна.

Аутизм зарим үед хүүхдийн сэтгэхүй, хэл ярианд хүчтэй нөлөөлж харин заримд нь арай сул нөлөөлөх зэрэг хүүхдийн сэтгэц, оюун ухааны байдлаас хамааран өөр байдаг. Аутизмтай хүүхдүүд бол хорвоо ертөнцийг биднээс арай өөрөөр хүртдэг хүүхдүүд. Тэдний хувьд шинэ зүйл, өөрчлөлттэй тулгарах нь хэцүү байдаг. Харин эргэн тойрныхон нь тэднийг өөрчлөх гээд байдаг нь улам хүнд байдал үүсгэдэг. Тэднийг хүлээн зөвшөөрөх нь хамгийн том чухал асуудал юм. Энэ бол сэтгэцийн эмгэг биш хөгжлийн эмгэг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Г.Энхжаргалан

Монголд аутизм:

Монгол улс ч  мөн адил дөрөвдүгээр сард аутизмыг таниулах аян өрнүүлж, Монголын Аутизмын Холбоо зэрэг төрийн бус байгууллагууд эцэг эхчүүд, багш мэргэжилтнүүд, олон нийтэд чиглэсэн арга хэмжээг  зохион байгуулж тэдний аутизмын мэдлэгийг сайжруулж, чадварыг нь хөгжүүлэхэд тусладаг байна. Харин энэ жилийн хувьд  олон хүн цугласан арга хэмжээ зохион байгуулах боломжгүй өнөөгийг онцгой нөхцөл байдлыг харгалзан Монголын Аутизмын Холбооноос нийгэмд чиглэсэн таниулах, мэдээлэл хүргэх үйл ажиллагаагааг Интернэт, ТВ радио, Сошиал медиа гэх зэрэг мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэх аж.

Аутизм үүсэх шалтгаан:
Аутизмын үүсэх шалтгаан нь ураг бүрэлдэх үед буюу хүүхэд эхээс мэндэлсний дараах эхний саруудад нөлөөлсөн гадаад ба дотоод хүчин зүйлүүдийн нийлбэр юм.


/эх сурвалж: Аутизмын хүрээний эмгэг УБ, 2016/
Аутизм нийгмийн гарал үүсэл, эдийн засгийн байдал, ястан үндэстнээс хамаарахгүй хэнд ч тохиолдож болох бөгөөд эрэгтэй хүүхдэд 4 дахин илүү тохиолддог хэмээн эрдэмтэд нотолж байна.

АУТИЗМЫН ШИНЖ ТЭМДГҮҮД:

Хүүхэд бүрт өөр шинж тэмдэг илэрдэг учраас аутизмын эмгэгийг оношлоход хэцүү. Анхны шинж тэмдэг нь 6-8 сартайд ажиглагддаг ч нэг настайгаас нь тодорхой илэрч, 2-3 насанд нь бүрэн оношлогддог байна. Хэдий эрт оношлогдож, багаасаа терапи заслын эмчилгээнд явах тусам хүүхэд төдий чинээ хурдан засал авч сайжирдаг юм байна. Ингэснээр ирээдүйд нийгэмд бие дааж авч явах чадвартай болно.

  •     Хэлд орохгүй байх
  •     Өвөрмөц үйлдэл хийх /нүдний булангаар харах, өлмий дээрээ явах г.м/
  •     Хүний нүд рүү тогтож харахгүй байх
  •     Зөвхөн өөрийн хүссэн зүйлсийг сонирхох
  •     Хооллолт хэвийн биш байх /хэт их идэх, эсвэл зөвхөн нэг төрлийн хоол идэх г.м/
  •     Нэрээр нь дуудахад харахгүй байх
  •     Зарим тохиолдолд олон хүнтэй орчинд тавгүйтэх
  •     Давтагдмал хөдөлгөөн хийх  /гараа сэгсрэх, дороо эргэх г.м/
  •     Өвдөлт бага мэдрэх /бүдэрч унасан ч уйлахгүй байх г.м/
  •     Нойрны хямралтай байх гэх мэт
Засгийн газрууд коронавирусний талаарх сэрэмжлүүлгийг хэрхэн хүргэж байна вэ?
Засгийн газрууд коронавирусний талаарх сэрэмжлүүлгийг хэрхэн хүргэж байна вэ?
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.