Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл нь ХАА-н салбарын хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх үндсэн зорилтыг агуулжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 11 секунд

Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл, үзэл баримтлалын төслийг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэг Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Азийн хөгжлийн банк, АДРА Монгол олон улсын байгууллага, орон нутгийн төрийн байгууллагын төлөөлөл, малчид, фермерүүд, газар тариалан эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд өргөнөөр оролцлоо.

Тус хуулийн төсөл нь хөдөө аж ахуйн салбарын хөгжилд эрх зүйн цогц орчин бүрдүүлэх, тогтвортой хөгжил, байгалийн нөөцийн зохистой ашиглалт, хөдөлмөр эрхлэлт болон үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх үндсэн зорилтыг агуулж буй.

Энэхүү эрхзүйн шинэтгэл нь салбарын бодлогыг шинэ шатанд гаргах, оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэлэг зохицуулалтаар хөгжлийн гарц нээх чухал алхам болно гэсэн хүлээлтэй байна.

Инновацын төслийг улсын төсвөөс санхүүжүүлэх, инновацын үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам батлагдлаа
Инновацын төслийг улсын төсвөөс санхүүжүүлэх, инновацын үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам батлагдлаа
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!