БАЙНГЫН ХОРОО: С.Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилохыг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 55 секунд

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.07/ хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд хуралдаан Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлангаар үргэлжилсэн.

Байнгын хорооны дарга энэ үеэр Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Монгол Улсын Ерөнхий аудиторыг Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж, 6 жилийн хугацаагаар томилно гэж заасны дагуу Төсвийн байнгын хорооноос нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулсныг дурдав.

Ингээд Төрийн аудитын тухай хуулийн 28.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд санал болгосон нэр дэвшигчийн талаар Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.

Нэр дэвшигчтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд Сандагийн Магнайсүрэнг томилохыг дэмжье” гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон 18 гишүүнээс 18 нь буюу 100 хувиар дэмжив. Ингээд бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас Д.Загджавыг чөлөөлөхийг, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням танилцуулахаар болов.

“Хар сарнай“ хамтлаг “Харанга“ хамтлагт эмгэнэл илэрхийлж, 35 жилийн ойн тоглолтоо цуцаллаа
“Хар сарнай“ хамтлаг “Харанга“ хамтлагт эмгэнэл илэрхийлж, 35 жилийн ойн тоглолтоо цуцаллаа
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!