Монголд хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

1925 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдорж Монгол Улсад анхны “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй Пионерын байгууллагыг үүсгэснээр одоогийн хүүхдийн байгууллагын эхлэл тавигдсан түүхтэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, Хүүхэд хамгааллын тухай хуулиар зааж өгсөн хүүхэд хамгааллын тогтолцоо, удирдлага, зохицуулалт, үйлчилгээний төрөл, санхүүжилт, хяналтын зохицуулалтыг амьдралд хэрэгжүүлэх, хүүхэд хөгжлийн үндэсний тогтолцоонд анхаарч ажиллахаар боллоо.

Энэ хүрээнд Засгийн газраас гэр бүлийг дэмжих хуулийн төслүүдийг батлуулахаар бэлтгэж байна.

Засгийн газрын 2024 оны 139-р тогтоолоор Хүүхдийн төлөө сангийн журмыг шинэчлэн баталж, сангийн хуримтлалын зарцуулалтыг олон нийтэд илүү нээлттэй, ил тод, тодорхой болгоод байна.

26-55 насны иргэд инфляц 12.1 хувьд хүрнэ гэж төсөөлж байна
26-55 насны иргэд инфляц 12.1 хувьд хүрнэ гэж төсөөлж байна
 
ЦЕГ: Нөхөртөө зодуулсан эмэгтэй “Гомдолгүй” гэж мэдүүлсэн тохиолдолд ч шийтгэл оногдуулна
ЦЕГ: Нөхөртөө зодуулсан эмэгтэй “Гомдолгүй” гэж мэдүүлсэн тохиолдолд ч шийтгэл оногдуулна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!