Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ганбаатар: Нийслэл, зарим яамдаас оруулж ирж, хэлэлцүүлж байгаа тодорхой төслүүдийг “урдаас“ захиалж байна уу гэж хардаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

УИХ дахь Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганбаатар: Нийслэлээс, зарим яамдаас оруулж ирж байгаа материал, ТЭЗҮ хятад хэл дээр байна. Нэртэй устай нь ч хэлж чадна. Манай улс мега төсөл хэрэгжүүлэх туршлагагүй байдаг юм уу эсвэл "урдаас" тодорхой төслүүдийг захиалж байна уу гэж хардаж байна. Ганцхан жишээ дурдахад нийслэл дээр 36 км замын 2.4 ихнаядаар тавих гэж орж ирж байна. Үүн дээр Аудитын байгууллага анхаарч ажиллах хэрэгтэй байна. Ганцхан жишээ хэлэхэд нийслэл 36 км замыг 2.4 ихнаяд төгрөгөөр тавих гээд орж ирж байгаа шүү" гэв.

Хохирогч, ОУХМ П.Мөрөн: Тод манлай уяач Т.Галбадрах надаас уучлал огт гуйгаагүй. Харин ч зодуулсан бичлэгийг тараасан гэж ээжийг маань цагдаад өгсөн
Хохирогч, ОУХМ П.Мөрөн: Тод манлай уяач Т.Галбадрах надаас уучлал огт гуйгаагүй. Харин ч зодуулсан бичлэгийг тараасан гэж ээжийг маань цагдаад өгсөн
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.