Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Айлын бэлчээрт ирсэн бамбаруушийг байрлуулах байр бэлдэж, асран хамгаалж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 44 секунд

Энэ сарын 3-ны өдөр /2025.05.03/ Булган аймгийн Тэшиг сумын нутаг Хужирт багийн Тасархай гэх газарт хаваржиж буй С.Батмөнхийн малын бэлчээрт хүрэн баавгайн бамбарууш ирсэн тухай мэдээлэл байгаль хамгаалагчдад иржээ. Мэдээллийн дагуу Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын захиргаанаас БОУАӨЯ болон Амьтан асрах төвийн мэргэжилтнүүдэд мэдэгдэж, хоол тэжээлийн болон хэрхэн асран хамгаалах талаар зөвлөмж мэдээлэл авсан байна. Одоогоор хамгаалалтын захиргааны дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан бүлэг бамбаруушт оромж байр бэлдэн, мэргэжлтнүүдийн заавар зөвлөмжийн дагуу асран хамгаалж байна.

Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих лобби бүлэг байгуулахаар боллоо
Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих лобби бүлэг байгуулахаар боллоо
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна