ШИЛЭН ДАНС: Засгийн газрын Авто бааз сарын дотор автомашин, гараашийн түрээсээр 316 сая төгрөг олжээ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 42 секунд

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газрын Авто бааз цахим хуудаснаа Land-200, 300 болон Lexus-470, 570 зэрэг автомашинуудаа түрээслэх сурталчилгаа нийтэлсэн нь олон нийтийн шүүмжлэлийг багагүй дагуулсан байдаг.

Үүнийгээ Авто баазынхан болон ЗГХЭГ-ын дарга Н.Учрал тайлбарлахдаа "Тус бааз өмнө нь УТҮГ байсан ч өмнөх Засгийн газрын үед ААТҮГ болгож, өөрсдөө ашгаа олж цалингаа тавихыг шаарддаг болсон. Тийм учраас аргагүйд машинуудаа түрээсэлж, орлого олох шаардлага үүсэн" гэсэн байдаг.

Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард тус Авто бааз нь ямар байгууллагуудад хэчнээн төгрөгийн үнийн дүнгээр автомашинуудаа ашиглуулж, орлого олсон талаарх мэдээллийг "Шилэн данс"-ны мэдээлэлд үндэслэн хүргэе.

-Хүний эрхийн үндэсний комисс - 27 сая 299 мянга 500 төгрөг /3 удаа/

-Үндсэн хуулийн цэц - 32 сая 33 мянга 600 төгрөг /3 удаа/

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газар - 86 сая 683 мянга 818 төгрөг /3 удаа/

-Төрийн албаны зөвлөл - 17 сая 712 мянга 500 төгрөг /2 удаа/

-Шадар сайдын Ажлын алба - 19 сая 135 мянга 277 төгрөг /2 удаа/

-"20 минутын хот" Үндэсний хорооны даргын Ажлын алба - 6 сая 406 мянган төгрөг /1 удаа/

-Боомтын сэргэлтийн Үндэсний хороо - 10 сая 763 мянган төгрөг /1 удаа/

-ХНХСҮСИнститут - 27 сая 706 мянган төгрөг /1 удаа/

-Ерөнхийлөгчийн төсөв - 14 сая 234 мянган төгрөг /1 удаа/

-Ерөнхийлөгчийн Тамгын газар - 15 сая 553 мянган төгрөг /2 удаа/

-Эдийн засаг, хөгжлийн яам - 14 сая 804 мянган төгрөг /1 удаа/

-Нэгдсэн үндэстний хөгжлийн хөтөлбөр /UNDP/ - 5 сая 667 мянган төгрөг /1 удаа/

-Төрийн банк - 7.2 сая төгрөг /гараашийн төлбөр/

-"Монгол хьюндай автомотив" ХХК - 32 сая 153 мянган төгрөг /түрээсийн төлбөр/ байна.

Өөрөөр хэлбэл, нэг сарын дотор Засгийн газрын Авто бааз нь автомашин, гараашийн зэрэг түрээсийн төлбөрөөр 316 сая төгрөгийн орлого олсон байгаа юм. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцах боломжтой.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
 
Хүүхдийн төлөө сангийн зарцуулалт, менежментийг сайжруулж, хөрөнгийг арвижуулна
Хүүхдийн төлөө сангийн зарцуулалт, менежментийг сайжруулж, хөрөнгийг арвижуулна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!