Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томилох асуудлыг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар:

-Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудал

-Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/-ийг хэлэлцэнэ.

Харин үдээс хойш 14.00 цагт эхлэх хуралдаанаар:

-Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/-ийг хэлэлцэх юм байна.

Сануулахад, Ерөнхий аудиторт нэр дэвшигчийн сонсголыг өчигдөр зохион байгуулж, улмаар байнгын хорооны гишүүд С.Магнайсүрэнг томилохыг дэмжсэн юм.

ШИЛЭН ДАНС: Засгийн газрын Авто бааз сарын дотор автомашин, гараашийн түрээсээр 316 сая төгрөг олжээ
ШИЛЭН ДАНС: Засгийн газрын Авто бааз сарын дотор автомашин, гараашийн түрээсээр 316 сая төгрөг олжээ
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.