Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: Мото спортын тамирчин П.Мөрөнг ухаан алдтал нь цохисон тод манлай уяач Т.Галбадрахыг 1 саяар торгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Өнгөрсөн 2024 оны есдүгээр сарын 20-нд Сүхбаатар дүүргийн "G center"-ийн үүдэнд тод манлай уяач Т.Галбадрах 27 настай эрэгтэйг ухаан алдтал нь цохиж, танхайрсан бичлэг цахим орчимд цацагдаж байв. Хэргийн хохирогч нь мото спортын тамирчин ОУХМ П.Мөрөн байсан юм. Тэгвэл тод манлай уяач Т.Галбадрахад холбогдох шүүх хурал өчигдөр /2025.05.07/ болж Т.Галбадрахыг нэг сая төгрөгөөр торгож, хохирсон иргэн П.Мөрөнд сэтгэл санааны хохирол хэмээн цалингийн доод хэмжээг /792 мянга/ найм нугалсантай тэнцэх хэмжээний мөнгө өгөх шийтгэл оногдуулжээ.

П.Мөрөнгийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралд Т.Галбадрахад зорчих эрхийг хязгаарлах саналтай оролцсон ч шүүх хүлээж аваагүй аж.

Монголд хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна
Монголд хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.