Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: НДШ-ийг бууруулах нь ажил олгогчдод илүү ашигтай, хөдөлмөр эрхлэгчдэд харгис бодлого гэдгийг нийтээрээ ойлгохгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаарх асуултын хариуг хэлэлцлээ.

Энэ үеэр сайд Л.Энх-Амгалан "Ер нь бол нийгмийн даатгалын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлснөөр ирээдүйд бага тэтгэвэр авна л гэсэн үг. НДШ татвар биш, хуримтлал. НДШ-ийг бууруулах асуудлаар иргэдийн дунд санал асуулга явуулахад нь 100 мянган иргэн дэмжиж санал өгсөн байна лээ. Энэ их аюултай. Ажил олгогчид шулуухан хэлэхэд алтыг нь аваад авдрыг нь хаяна гэдэг шиг залуу насанд нь хөдөлмөрлүүлчхээд ямар нэгэн байдлаар үйлдвэрлэлийн осол, гэмтэлд өртөх, эсвэл өтөл насанд тэтгэвэр тэтгэмж огт хамаагүй гэсэн л харгис бодлого. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх нийгмийн ойлголтуудыг өөрчлөх шаардлага байгаа.

Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл нь ХАА-н салбарын хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх үндсэн зорилтыг агуулжээ
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл нь ХАА-н салбарын хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх үндсэн зорилтыг агуулжээ
 
Баярын өдрүүдэд 316 хүн эрүүлжүүлэгджээ
Баярын өдрүүдэд 316 хүн эрүүлжүүлэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.