Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Олимпын аварга Н.Түвшинбаяр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд Улсын начин Э.Энхбатыг зодож, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан. Тэгвэл батлан даалтад байсан Н.Түвшинбаярыг цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ. Энэ дагуу дөнгөж сая ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон байна.
Тодруулбал, хохирогч Э.Энхбатын өмгөөлөгчийн зүгээс прокурорт хүргүүлсний дагуу Н.Түвшинбаярыг батлан даалтад байсан арга хэмжээг өөрчилж, ийнхүү цагдан хорьжээ.
Ташрамд дурьдахад, Э.Энхбат начин өнгөрсөн бямба гаригт эх орондоо ирсэн. Өдгөө "Сонгдо" эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.