Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэргийн аминд хүрсэн дэслэгч Д.Гялбуужамцад 14 жилийн хорих ял оноожээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 10 секунд

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга Д.Гялбуужамц нь өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр цэргийн алба хаагч Б-г согтуурсан үедээ дарамталж улмаар зодож амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан билээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Д.Гялбуужамцад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ Хүнийг алах”, 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар“ дарга захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцлээ.

Д.Гялбуужамцын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3-1-д зааснаар ял сонсгож ирүүлсэнийг Өршөөлийн хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 10.1-1-д зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ

Гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар өсжээ
Гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар өсжээ
 
8 ХҮҮХЭД НЬ ЭЭЖ, ААВДАА ТУСЛАЖ, ГЭР БҮЛИЙН БИЗНЕСЭЭ ӨРГӨЖҮҮЛСЭЭР ТУН ЧИГ ХҮМҮҮЖИЛТЭЙ ӨСӨЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.