Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН-ын 30 дугаар их хуралд мэндчилгээ дэвшүүлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

МАН-ын 30 дугаар их хуралд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлжээ. Ерөнхийлөгчийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар танилцууллаа.

Ерөнхийлөгчийн мэндчилгээнд "Эх орныхоо өнцөг булан бүрээс намын олон түмнээ төлөөлөн намын нөхдөө төлөөлөн хүрэлцэн ирсэн МАН-ын эрх барих дээд байгууллага Их хурлын бүрэн эрхт төлөөлөгчид болон МАН-ын нийт гишүүд, дэмжигчдэд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, хуулийн дагуу намын гишүүнчлэлээс түтгэлзсэн ч Монголын улс төрийн ууган хүчин МАН улс орныхоо хөгжил дэвшлийг түүчээлэхийн зэрэгцээ, ард түмнийхээ итгэл, сэтгэлийг ямагт дааж байгаасай гэж чин зүрхнээсээ хүсдэг билээ. Мөн түүнчлэн МАН ард иргэдийнхээ санаа бодол, шүүмжлэл зэмлэл, шаардлагыг байнга сонсож, сонор соргогоор үнэлт дүгнэлт хийж, алдаа дутагдлаа засаж, амжилт ололтоо бататгадаг Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө, нийгэмд шударга ёс тогтоохын төлөө, Монгол хүн байгалийн баялагтаа эзэн байхын төлөө, ард түмэнтэйгээ хамт тууштай тэмцэж чаддаг улс орон, ард түмний язгуур эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, ард түмнээрээ овоглодог ард түмний нам байж чадна гэдэгт төрийн тэргүүний хувьд итгэл төгс байна" гэжээ.

С.Амарсайхан: Манай улсад шинэ хувилбар орж ирэх эсэх нь цаг хугацааны л асуудал
С.Амарсайхан: Манай улсад шинэ хувилбар орж ирэх эсэх нь цаг хугацааны л асуудал
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.