Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сарангэрэл: МАН, МАХН нэгдэн нийлсэн нь бодит үр дүнд хүрлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

МАН-ын 30 дахь их хурал үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл үг хэллээ.

Тэрбээр "Монгол Улсад улс төрийн нам үүсгэн байгуулагдсны 100 жил, Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ойн хүрээнд МАН, МАХН нэгдэн байгуулах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж хоёр нам нэгдэх асуудал бодит үр дүнд хүрлээ. Хоёр намын нэгдсэн үйл явц нь Монгол Улсын том эрх ашигт нийцэн улс, эх орныхоо өмнө тулгамдсан олон том сорилтыг хамтран шийдэх чухал ач холбогдолтой нийгмийн хүлээлтэд бодитой хариу өгсөн түүхэн үйл явдал байлаа.

МАН-ын Бага хуралдаанаар намын дүрэмд өөрчлөлт оруулж, Бага хурлын гишүүдийг 369 гэснийг 479, Удирдах зөвлөлийн гишүүдийг 29 гэснийг 37, Хяналтын Ерөнхий хорооны бүрэлдэхүүнийг 15 гэснийг 19 болгож тус тус өөрчилсөн. МАХН-аас 34,789 гишүүдийг намын цахим системд бүртгэсэн бөгөөд одоогийн байдлаар МАН-ын цахим системд нийт 278,716 болж өслөө. 2020 оны жилийн эцэст намын гишүүдийн тоо 201,267 байсан. Намын гишүүдийн тоо өсөхөд олон хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байна" гэв.

ХӨСҮТ: Истанбул, Сөүл, Дубай, Энэтхэгийн нислэгээр ирсэн иргэдээс Covid-19 илэрсэн
ХӨСҮТ: Истанбул, Сөүл, Дубай, Энэтхэгийн нислэгээр ирсэн иргэдээс Covid-19 илэрсэн
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.