МАН-ын 30 дахь их хурал өнөөдөр 08.00 цагаас эхэллээ. Их хурлыг удирдан явуулах тэргүүлэгчдийг танилцуулъя.
- Тэргүүлэгчдийн даргаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн
- Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа
- Тэргүүлэгчдийн гишүүнээр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг
- Тэргүүлэгчдийн гишүүнээр УИХ-ын гишүүн Н.Учрал
- Тэргүүлэгчдийн гишүүнээр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн
- Тэргүүлэгчдийн гишүүнээр МАН-ын УЗ-ийн гишүүн Н.Уламбаяр
- Тэргүүлэгчдийн гишүүнээр ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго
- Тэргүүлэгчдийн гишүүнээр Ардын багш Б.Жадамба
- Тэргүүлэгчдийн гишүүнээр Баян-Өлгий аймгийн НАМЭХ-ны тэргүүн Х.Нурка
- Тэргүүлэгчдийн гишүүнээр Хүний гавъяат эмч А.Амбасэлмаа
- Тэргүүлэгчдийн гишүүнээр СХД-ийн МАН-ын хорооны дэд дарга н.Цэнд-Аюуш нар оролцох юм.
Намын Их хурал гурван хоног үргэлжилнэ. МАН-ын Их хурлаас гарах шийдвэрүүд олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байгаа бөгөөд Их хурлаас гарах шийдвэрүүдийг дээрх гишүүд удирдах юм.