Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 318 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 162 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 155 тохиолдол орон нутагт бүртгэгдэж, нэг тохиолдол зөөвөрлөгдсөн байна. Харин коронавируст халдварын улмаас 2 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1940 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 1897
-Хүндэвтэр 2391
-Хүнд 563
-Нэн хүнд 89 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 9295 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 4940 иргэн байна. Үүний 174 нь жирэмсэн, 948 хүүхэд байна.