Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУЯ: Оюутнуудын гуравдугаар тунд хамрагдалт өндөр байгаа учир бүх их, дээд сургуульд явуулын цэг ажиллуулна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 58 секунд

Их дээд сургуулийн оюутнуудыг дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тун вакцинд хамруулах ажлын хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газар, БШУЯ хамтран их дээд сургуулиудад явуулын дархлаажуулалтын цэг ажиллуулж эхлээд байна.

Энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга О.Энхзаяа “МУИС-ын Төв номын сан, Монголын оюутны холбооны байранд оюутнуудыг дарахлаажуулалтад хамруулахаар явуулын цэг ажиллаж байна. Манай зүгээс БШУ-ны яаманд их сургуулиудад үргэлжлүүлэн явуулын цэг ажиллуулах талаар албан бичиг хүргүүлсэн байгаа. Боловсролын яам ач холбогдол өгч ажиллавал бусад их дээд сургуулиудад дархлаажуулалтын явуулын цэг ажиллах болно. Өнгөрсөн сард мөн оюутнуудыг вакцинд хамрагдуулахаар сургуулиудад дархлаажуулалт хийсэн. Өнөөдрийн байдлаар оюутнуудыг дархлаажуулах ажил эхэлснээс хойш 3000 гаруй оюутан гуравдугаар тундаа хамрагдсан" гэв.

Харин БШУ-наас уг асуудлыг тодруулахад "Оюутнуудыг гуравдугаар тунгийн вакцинжуулалтад хамруулах ажилд Боловсролын яам их ач холбогдол өгч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар МУИС-д дархлаажуулалтын явуулын цэг ажиллаж байгаа бол дараагийн цэгийг ХААИС-д гаргахаар болсон. Энэ мэтчилэн төрийн өмчийн их дээд сургуулиудаас эхлээд бүх сургуульд явуулын цэг ажиллах болно" гэх тайлбарыг өглөө.

Дархлаажуулалтын явуулын цэг нэг сургуульд хоёр өдрийн турш ажиллах юм. Гуравдугаар тунгийн хамрагдалтыг 50 хувьд хүргэснээр цар тахлын давлагааг даван туулж хэвийн амьдралдаа орох нөхцөл бүрдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тиймээс энэ хугацаанд оюутнуудыг дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тун вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

“Миеэ“ фракцийн элсний нүүдэл
“Миеэ“ фракцийн элсний нүүдэл
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.