Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЗХ-ны Ерөнхийлөгчөөр Б.Сэргэлэнбаатар ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Өнгөрөгч 10 дугаар сарын 29-нд Монголын залуучуудын холбооны /МЗХ/ Үндэсний залуучуудын зөвлөлийн III хуралдаан болж, Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одыг солих талаар хэлэлцжээ. Тус хурлаас МЗХ-ны ерөнхийлөгчөөр Б.Сэргэлэнбаатарыг тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Ж.Нямаа, Г.Батбаатар нарыг сонгожээ.

Ташрамд дурьдахад, Б.Сэргэлэнбаатар нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүнээр ажилладаг.

МЗХ-ны шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдсон Б.Сэргэлэнбаатар өөрийн цахим хуудаснаа "Монголын Залуучуудын Холбооны ээлжит бус VII их хурлаар залуучуудынхаа итгэлийг хүлээж Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Зуун жилийн түүхтэй залуучуудын байгууллагын үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, одоогийн боломжийг нэмэгдүүлэн, залуучуудынхаа дуу хоолой, зорилго зорилтын гүүр болон хамтран ажиллаж, Та бүхнийхээ итгэлд зүтгэлээр хариу барих болно" хэмээжээ.

Улаанбаатарт 6-8 хэм дулаан
Улаанбаатарт 6-8 хэм дулаан
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ