Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Дэмбэрэл: Хандалт авч, судалгаа хийхийн тулд “2000 шил архи асгана”гэж жиргэсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд
Гэрэл зургийг mpa.mn-ий архиваас

МЗХ-ны удирдлагууд "Архинаас татгалзах" хөдөлгөөн өрнүүлээд буй. Тодруулбал, ямар нэгэн баярыг архигүй өнгөрүүлж хэвших, архинаас татгалзахыг уриалж байгаа юм. Улмаар МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын зөвлөх Б.Дэмбэрэл өнөөдөр буюу "Монгол цэргийн өдөр" Сүхбаатарын талбайд 2000 ширхэг асгана гэж мэдэгдсэн. Харин энэ нь худлаа байсан бөгөөд хандалт, судалгаа хийхийн тулд худал жиргэсэн гэж мэдэгдэв.

Энэ талаар Д.Болд "Бид ямар нэгэн ажил хийхдээ судалгаанд үндэслэдэг. "Архидалтгүй Монгол" аяны хүрээнд 9 дүүрэг, 21 аймагт судалгаа хийж байна. Орчин үед судалгааны арга маш өвөрмөц болсон байна. 2000 шил архи асгана гэх жиргээг би хийсэн. Миний жиргээ хэд хэдэн агуулгатай. Тодруулбал, судалгаанд зориулсан. Сошиалд орчинд идэвхтэй байдаг иргэдийн архины тухай бодол, архидалтын эсрэг ямар байгаа вэ гэдгийг харахыг хүссэн. Одоо МЗХ-ноос ажлын хэсэг гараад жиргээний хандалт, сөрөг коммент, заавар зөвлөгөө зэрэгт судалгаа хийж байна.

Хандалт авахын тулд, судалгаа хийхийн тулд жиргэсэн" гэлээ.

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүүг цэргийн гавьяаны одонгоор ШАГНАЖЭЭ
УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүүг цэргийн гавьяаны одонгоор ШАГНАЖЭЭ
 
Хүний амь захиалгаар хөнөөлгөсөн этгээдийг гадаадаас барьж авчирчээ
Хүний амь захиалгаар хөнөөлгөсөн этгээдийг гадаадаас барьж авчирчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.