Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт 6-8 хэм дулаан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 15 секунд

Өнөөдөр буюу 10 дугаар сарын 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Монголын талын аргалийн тоо толгой дөрвөн мянга давлаа
Монголын талын аргалийн тоо толгой дөрвөн мянга давлаа
 
Улаанбаатарт маргааш 12 хэм дулаан байна
Улаанбаатарт маргааш 12 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.