Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай улсын барилга байгууламжийн 17% нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэх тооцоолол гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 9 секунд

Монгол Улсын Шадар сайдын ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.Хуралдаанаар газар хөдлөлтийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийн үнэлгээг тооцоолж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.

Энэ оны эхний 9 сарын байдлаар 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 277 удаа, түүний дотор 6 магнитудтай газар хөдлөлт 2 удаа болжээ. Энэ үзүүлэлтийг сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлтийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад газар хөдлөлтийн нийт тоо 577 болж өсчээ.

Газар хөдлөлийн эрсдлийн үнэлгээг улсын хэмжээнд хийхэд цахилгаан станцын 53%, цахилгаан шугам сүлжээний 40%, дулааны станцын 58%, автозам, замын байгууламж 82%, шатахуун түгээх станцын 73 % шаардлага хангаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 130 мянга гаруй барилга байгууламжтайгаас газар хөдлөлтийн үед 17% тэсвэргүй гэсэн эрсдлийн тооцоолол гарчээ.

Газар хөдлөлтөд тэсвэргүй ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжыг насжилтаар нь авч үзвэл 1970 оноос өмнө баригдсан барилга байгууламжууд дийлэнх хувийг эзэлж байна.

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлөөс гаргасан эрсдлийн үнэлгээг үндэслэн газар хөдлөлтөд тэсвэргүй ашиглалтын шаардлага хангахгүй 556 барилгыг нурааж шинээр барих Засгийн газрын шийдвэр гарсан. Уг шийдвэрийн хэрэгжилт өнөөдрийн байдлаар 18,1 хувьтай байна.

Эрсдлийн үнэлгээгээ түшиглээд хүн хүчний нөөцөө тооцоолж урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах боломжтой. Байнгын ажиллагаатай зөвлөл хэрэгжүүлсэн ажлууд, шийдвэрийн хэрэгжилт, төлөвлөгөө , эрсдлийн үнэлгээ дутуу гүйцэтгэлтэй явж байгааг анхааралдаа авч ажилла” хэмээн Шадар сайд санууллаа.

Б.Бямбадорж: Гэрээр эмчлүүлэгсдийн тоо буурч байна
Б.Бямбадорж: Гэрээр эмчлүүлэгсдийн тоо буурч байна
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК оны эхний найман сарын байдлаар 2.4 их наяд төгрөгийн татвар төлөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.