Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 66 сайтын хандах эрхийг хязгаарлажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Цахим орчинд мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан иргэнд эрүүгийн хэрэг  үүсгэн шалганаЦагдаагийн байгууллагаас цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан сайтын Монгол Улсаас хандах эрхийг хязгаарлах, арилжааны банкны дансыг битүүмжлэх арга хэмжээг үе шаттай тасралтгүй зохион байгуулж буй.

Өнөөдрийн байдлаар цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 66 сайтын хандах эрхийг хязгаарлаж, тухайн сайтуудын мөнгө татан төвлөрүүлэх, тараалт хийх зэргээр ашиглаж байсан 66 дансанд хязгаарлалт тогтоож, 560 сая төгрөгийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд та бүхэн цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа сайт болон энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдээллийг 51261749 тусгай дугаарт ирүүлэхийг цагдаагийн байгууллагаас уриаллаа.

Эх сурвалж: ЦЕГ

Вьетнам улсын иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ
Вьетнам улсын иргэнийг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ
 
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.