Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: АН-ын үед хүмүүс төрийн ордон руу салаавч гаргадаг байсан, одоо гаргахгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 34 секунд

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа. Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Энэ хүнд хэцүү цагт мөнгөний бодлого маш чухал. Нэлээд хэдэн жилийн өмнө валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөр явсан. Энэ хөтөлбөрийн дагуу хэрэгжээгүй зүйлүүд үлдсэн үү.

Сүүлийн хэдэн сар гадаад валютын албан нөөц маш хурдтай буурч байгаа. Ирэх онд ямар болно гэж төсөөлж байгаа вэ. Бодлогын хүүгээ зургаан хувь дээр удаан барилаа. Цаашдаа ингэж удаан барьж чадах уу. Инфляц явж өглөө. 9.6 гэдэг нь худлаа тоо байх. Насаараа багш хийсэн хүн 380 мянган төгрөгийн тэтгэвэртэй байна гэсэн. Тэр хүн тэтгэврээ аваад гарахад 2-3 өдрийн хүнсээ л цуглуулж чадаж байгаа. Наад захын хүнсний бүтээгдэхүүнээ л авч байгаа.

Валютын ханш явж өглөө. Хэдхэн жилийн өмнө ам.доллар 1700 төгрөг байхад хүмүүс өдрийн цайны цагаараа төрийн ордон руу салаавч гаргаад явдаг байсан. Одоо 2850 болсон байхад гаргахгүй л байна. Зодож, нүднэ гээд айгаад байх шиг байна. АН-ын үед салаавч гаргаад л явдаг байсан. Тэр нөхдийн зарим нэг нь АРД КОЙН гээд гаргаад ирлээ. Хожих нэг нь хожиж байна. Нэр ус нь хүртэл "Ард" гээд Монгол ардын нам юм шиг байна" гэлээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Олон улсын валютын сантай өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлсэн. Энэ хамтарсан хөтөлбөр 80-90 хувьтай дууссан гэж харж байгаа.

Валютын нөөц 4 тэрбум ам.долларын хэмжээнд байна. Энэ нь нийт импортын 8 орчим сарын хэрэгцээг хангана. 2016 онд нөөцгүй шахуу байсан бол одоо боломжийн хэмжээнд байгаа гэж харж байна" гэв.

“Иргэний үнэмлэх анх удаа авах болон 25, 45 насны шинэчилсэн бүртгэлийн үйлчилгээг НҮНТ-өөс авах боломжтой“
“Иргэний үнэмлэх анх удаа авах болон 25, 45 насны шинэчилсэн бүртгэлийн үйлчилгээг НҮНТ-өөс авах боломжтой“
 
ШУУД: ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас үйл ажиллагаа, хяналт шалгалтын явцын тухай мэдээлэл өгч байна
ШУУД: ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас үйл ажиллагаа, хяналт шалгалтын явцын тухай мэдээлэл өгч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.