Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны Бостон Селтикс багийн төвийн тоглогч Энэс Кантер саяхан өөрийн твиттер хуудаснаа БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг цуст дарангуйлагч хэмээн нэрлэж, “Хятадын засгын газар Түвдийн соёл, уламжлалыг устгаж байна. Түвдэд эрх чөлөө олго" хэмээн нийтэлсэн юм. Үүний улмаас Хятад улс Бостон Селтикс багийн тоглолтыг улс даяар шууд дамжуулахаа зогсоосон байна.
NBA-ын тамирчид болон менежрүүд анх удаа Хятад улсыг шүүмжилсэн нь энэ биш юм. Хэдэн жилийн өмнө Хьюстен Рокетс багийн ерөнхий менежер Дарел Мурей Хятадын засгийн газарт хандан “Хонконгийг чөлөөл” хэмээн өөрийн цахим хуудсандаа нийтэлж байсан юм.
Ц.Идэрбат