Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Коронавирус цаашид улирлын томуу мэтээр үргэлжлэх эрсдэлтэй“

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 27 секунд

No description available.

ЭМЯ-наас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаарх мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн эмч А.Амбасэлмаа "ДЭМБ-ын баруун, зүүн бүсийн орнуудын хамтарсан чуулга уулзалт цахимаар болсон. Цар тахлын халдвар судлалын нөхцөл байдал ямар байгаа талаар ярилцахад, вирус ирээдүйд устах магадлал байхгүй. Магадгүй улс орон бүрийн өнцөг булан бүрт хүрч халдварлах магадлалтай. Халдварын тохиолдлын тоо, өвчлөл, тархалт их байгаа учраас халдварын үүсгэгч вирус мутаци хувиралд орох, хувилбарууд нь өмнөхөөсөө хорвуу чанартай байх, эрсдэлд өртөмтхий бүлгийг хамрах магадлал байгаа тул цар тахалтай тэмцэхдээ бэлэн байх, урьд өмнө хуримтлуулсан туршлагаа хэрэгжүүлэхийг зөвлөсөн.

Цар тахал цаашид хэрхэн үргэлжлэх талаар боломжит хувилбаруудыг авч үзэхэд, нэгдүгээрт, коронавирус нутагшмал халдвар болох эрсдэлтэй. Нутагшмал байдалтай болсон үед вакцинжуулалт, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг хэчнээн сайн авч чадна төдий чинээгээр вирустэйгээ тэмцэж, хамтран амьдрах болно. Магадгүй коронавирус цаашид улирлын томуу мэтээр үргэлжлээд явах эрсдэлтэй. Тиймээс вирустэй дасан зохицож, дархлаагаа сайжруулах, вакцинжуулалтад хамрагдах чухал" гэлээ.

“Digital nation-2021” арга хэмжээ өнөөдөр нээлтээ хийнэ
“Digital nation-2021” арга хэмжээ өнөөдөр нээлтээ хийнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.