Токио олимпын наадмын дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос чансаагаа хоёр удаа шинэчлэн гаргасан. Сүүлийн чансаагаар өнгөрсөн жилийн тэмцээнүүдийн оноо хасагдсан тул хүснэгтийн дээд хэсэгт өөрчлөлт гарчээ. Тэргүүлэгчдийн эгнээнд нэг ч Япон жүдоч байгаагүй бөгөөд манай тамирчин М.Уранцэцэг чансаагаараа хоёрдугаарт эрэмбэлэгджээ .
48 кг-ын шинэчлэгдсэн чансааг танилцуулахад
Дистриа Красники, Косово, 7320
М.Уранцэцэг, Монгол, 5704
Фүна Тонаки, Япон, 4650
Ширин Букли, Франц, 4310
Дарья Белодед, Украин, 4190
Хулия Фигероа, Испани, 4141
Катарина Коста, Португал, 3340
Шира Ришони, Израиль, 3091
Милани Францеска, Итали, 3082
Цүнода Нацүми, Япон, 3050
Г.Отгонцэцэг, Казахстан, 639
Г.Наранцэцэг, 1719
А.Нямхишиг, 160
Б.Ойдовчимэд, 56
Г.Бүрнээбаяр, 25-р байранд тус, тус жагссан байна.