Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хичээл эхлээгүй байхад орон нутгийн оюутнуудын дунд халдвар их бүртгэгдэж байна“

Ангилал
COVID-19
Огноо
Унших
0 минут 58 секунд

Их, дээд сургуулиудын танхимын хичээл энэ сарын 13-аас эхлэх гэж байна. Гэвч орон нутгаас ирж буй оюутнуудын дунд халдварын тохиолдол хэдийнэ өндөр хувьтай бүртгэгдэж эхэлсэн гэдгийг Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр хэллээ. Тэрбээр "Удахгүй их, дээд сургуулийн оюутан сурагчдын танхимын сургалт эхэлнэ. Орон нутгаас Улаанбаатарт ирчихсэн байгаа оюутнуудын дундаас бүртгэгдэж буй халдварын тохиолдол хичээл эхлэхээс өмнө өндөр хувьтай байгаа гэх мэдээллийг нийслэлийн дүүргүүдээс мэдээлж байна. Өөрөөр хэлбэл, орон нутгийн оюутнууд ирэхдээ халдвар авчихсан байна. Хичээл эхлэхээр халдварын тохиолдол мэдээж өснө. Их, дээд сургуулиуд танхимын сургалтын үед халдвар хамгааллын дэглэмээ баримталсан ч дотуур байранд эрсдэл байна" гэлээ.

Томуугийн вакцинд 1-11 насны хүүхэд, эрсдэлт бүлгийн 360 мянган иргэнийг хамруулна
Томуугийн вакцинд 1-11 насны хүүхэд, эрсдэлт бүлгийн 360 мянган иргэнийг хамруулна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд