Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 3638 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 810 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 2828 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас дөрвөн хүн нас барж, нийт нас баралтын тоо 951 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварыг тодруулбал,
-Архангай 148,
-Баянхонгор 222,
-Баян-Өлгий 81,
-Булган 143,
-Говь-Алтай 90,
-Говьсүмбэр 40,
-Дархан 150,
-Дундговь 44,
-Дорноговь 58,
-Дорнод 298,
-Завхан 120,
-Орхон 78,
-Өвөрхангай 200,
-Өмнөговь 70,
-Сэлэнгэ 113,
-Сүхбаатар 37,
-Төв 133,
-Увс 151,
-Хэнтий 131,
-Ховд 358
-Хөвсгөл 163 тус тус бүртгэгдээд байна.