Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Азын“ дугаарын дуудлага худалдаагаар олсон 2 тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өгчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Авто Тээврийн Үндэсний төв энэ оны хоёрдугаар сараас хойш зохион байгуулсан 10 удаагийн автомашины "Азын" дугаарын нээлттэй дуудлага худалдаанаас төвлөрүүлсэн хоёр тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгөө Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өгчээ. Өнгөрсөн хугацаанд тус дуудлага худалдаагаар нийт 1126 дугаарыг худалдан борлуулсан аж.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэргэд Ерөнхий сайдын ивээл дор байгуулагдсан Хүүхдийн төлөө тусгай сангаас гурван чиглэлээр зарцуулалт хийдэг бөгөөд олон улс, тив дэлхийн соёл урлаг, спортын уралдаанд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулал олгох болон бүтээн байгуулалт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлдэг.

Нэр дэвшигчид энэ сарын 6-наас өмнө СЕХ-нд бүртгүүлнэ
Нэр дэвшигчид энэ сарын 6-наас өмнө СЕХ-нд бүртгүүлнэ
 
#ФОТО: Ардын жүжигчин, дуучин С.Жавхлан 2026 ширхэг модны суулгацыг иргэдэд бэлэглэлээ
#ФОТО: Ардын жүжигчин, дуучин С.Жавхлан 2026 ширхэг модны суулгацыг иргэдэд бэлэглэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.