Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дельта хувилбараар өвчилсөн тохиолдлуудын 37.4 хувь нь хүндэрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн“

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 48 секунд

ЭМЯ-аас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

2021 онд нийт 951 сорьцод дельта хувилбар илрүүлэх ПСР шинжилгээ хийхэд 24.8 хувьд нь эерэг хариу гарсан. 33-р долоо хоног буюу энэ оны нйамдугаар сарын 21-ний байдлаар нийт эерэг илэрсэн шинжилгээнээс түүвэрлэж хийсэн шинжилгээнд 34.7 хувьд нь дельта хувилбар илэрсэн байна. Дельта хувилбараар батлагдсан нийт тохиолдлуудын 37.4 хувь нь хүндэрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн аж.

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа "Улаанбаатар хотын өвчлөлийн нөхцөл байдлын таамаглаж үзэхэд дараагийн 14 хоногт ямар нэгэн арга хэмжээ аваагүй тохиолдолд өдөр бүртгэгдэх тохиолдлын тоо 600 давах магадлалтай гэсэн тооцоолол байна. Вакцины үр нөлөө дельта хувилбарын үед тодорхой хэмжээнд буурч байгаа. Уг таамаглалыг вакцины үр нөлөө хоёр янзаар буурахад нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх талаар тооцоолол хийж үзсэн. Тодруулбал, вакцины үр нөлөө дельтагийн эсрэг 17.5 хувиар буурахад дельта хувилбарын тархалтын оргил үе есдүгээр сарын 20-25-ны өдрүүдэд ажиглагдана. Тухайн өдрүүдэд өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 1600-2500 хооронд бүртгэгдэнэ. Харин вакцины үр нөлөө 25 хүртэл хувиар буурвал дельта хувилбарын давлагааны хамгийн оргил үе нь мөн есдүгээр сарын дунд үед ажиглагдах юм. энэ үед 2500-3500 хүртэл хүнээс халдвар илэрнэ хэмээх тооцоолол байна" гэлээ.

Дельта хувилбарын үед зонхилон илрэх шинж тэмдэг
Дельта хувилбарын үед зонхилон илрэх шинж тэмдэг
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.