Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ: Орон нутагт нийт шинжилгээний 30-аас дээш хувийг эерэг тохиолдол эзэлж байна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 1 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавирус халдварын цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. ХӨСҮТ-өөс хөдөө орон нутагт халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг анхаарууллаа.

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа, "Зургадугаар сард гарсан давлагаа долдугаар сард тогтворжсон хэдий ч наймдугаар сарын эхэн үеэс хойш халдварын тохиолдол дахин өсөж байна. Зургадугаар сард үүссэн давлагааны үед Улаанбаатар хотын хэмжээнд нийт шинжилгээний 30 хувиас халдвар илэрч байсан. Долоо, наймдугаар сарын дунд үед ойролцоогоор 10 хувь хүртлээ буурсан. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын хэмжээнд халдварын тохиолдол буурч байсан. Харин аймаг орон нутгийн хувьд зургадугаар сараас хойш халдварын тохиолдол улам нэмэгдсээр байгаа бөгөөд нийт шинжилгээний 30-аас дээш хувийг эерэг тохиолдол эзэлж байна" гэв.

“Цагаан хаданд 9 сая орчим тонн нүүрс хуримтлагдаад байна“
“Цагаан хаданд 9 сая орчим тонн нүүрс хуримтлагдаад байна“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд