Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон ЗАА болон бусад нийслэлийн холбогдох албаныхантай хамтран мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Өнөөдрийн байдлаар 615 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Сонгууль болгоны өмнө авлига, төрийн хүнд суртлыг багасгана, орон сууцны бодлогоор хангана, түгжрэлийг бууруулах зэрэг ажил зохион байгуулах гэж амладаг. Ард түмэндээ юу амласан тэр чиглэлээрээ бүтэц, зохион байгуулалтад орж ажиллах ёстой юм байна. Таван үндэсний хороо ажиллана. Нийслэлийн бүх шатандаа өгсөн үүрэг, чиглэл жигд ажиллаж байж богино хугацаанд түгжрэлийг 50 хувь бууруулж чадна гэж бодож байна, үүнд эргэлзэх шаардлага байхгүй. Гол нь зохион байгуулалт.
Жилд замын хөдөлгөөн 80 мянган тээврийн хэрэгслээр нэмэгдэж байгаа. Нийслэлийн түгжрэл их тойруу дотор л байгаа. Их тойруугаас гадагш төрийн байгууллагууд, хувийн хэвшил, бусад аж, ахуйн нэгж байгууллагуудтай ажлын ширээний ард сууна.
Хөдөө, орон нутгаас жил бүр 70-80 мянган нийслэлд орж ирж байгаа. Энэ зүйлд зохицуулалт хийх үүднээс таталцал, нөлөөллийн уялдааг хангах зохицуулалтыг барилга, хот байгуулалтын яамтай хамтран хийж байж, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажил шат дараатай хийгдэнэ. Түгжрэлээс үүдэн хотын иргэд маань 11.8 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээг авахаар төлөвлөж байгаа" гэлээ.