Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУЯ: Нэгдүгээр ангийн сурагчдаа бүртгүүлэхдээ оршин суух хаягийн асуудалтай бол тухайн сургуульдаа хандана

Огноо
Унших
5 минут 12 секунд

БШУЯ 2021-2022 оны хичээлийн жилд төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг улсын хэмжээнд цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Цахим бүртгэл нь оршин суугаа хаягийн зөрчилгүй иргэдийн хувьд цаг хэмнэсэн, түргэн шуурхай байгаагаараа давуу талтай ч оршин суух хаягийн асуудалтай эцэг эхчүүдэд томоохон хүндрэл үүсгээд буй юм. Тэгвэл энэ асуудлаар БШУЯ-ны хэвлэлийн албанаас дараах тодруулгыг авлаа.

-Нийслэлд түр оршин суугаа, орон нутгийн харъяалалтай иргэд хүүхдийнхээ бүртгэлийг хэрхэн хийх талаар тодорхой мэдээлэлгүй байна. Тэгвэл ийм асуудалтай байгаа эцэг эхчүүд хүүхдийнхээ бүртгэлийг хэрхэн хийлгэх вэ?

-Цахим бүртгэл нь оршин суух хаяг дээрээ байгаа хүүхдүүдийг автоматаар бүртгэнэ. Өөрөөр хэлбэл, хамран сургах тойргийн хүрээнд аль сургуульд элсэн суралцах боломжтой вэ гэдгийг систем гаргана гэсэн үг юм. Гэвч орон нутгийн харъяалалтай, нийслэлд түр оршин суугаа бол хүүхдийг шууд харъяаллын дагуу бүртгэнэ.

Тиймээс түр оршин суугаа бол тухайн дүүргийнхээ боловсролын хэлтэс болон харъяа сургуульдаа хандах хэрэгтэй. Хэрэв хандсан бол хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчаар өргөдөл бичүүлэхээс гадна бусад шаардлагатай бичиг баримт авч ирэхийг зөвлөнө.

-Зарим иргэдийн хувьд хуучин хаягаасаа шилжилтээ хийлгээгүй. Үүнээс үүдэн хүүхдийг нь хуучин хаяг дээр бүртгэж байна гэх зүйлийг ярьж байна лээ?

-Энэ бол 100 хувь эцэг эхийн хариуцлагын асуудал. Хуучин хаягаасаа шинэ хаяг дээр очсон бол заавал шилжилтээ хийлгэх шаардлагатай. Гэтэл шилжилтээ хийлгээгүйгээс үүдэн хүүхдийн бүртгэл дээр асуудал үүсээд байгаа хэрэг.

-Тэгвэл энэ тохиолдолд хүүхдийнхээ бүртгэлийг яаж хийлгэх боломжтой юм бэ?

-Энэ тохиолдолд хамгийн түрүүнд шилжилтээ хийлгэх хэрэгтэй. Хэрэв шилжилт хөдөлгөөн хийхгүй бол тухайн дүүрэг, хороондоо амьдарч байгаагаа нотлох бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай болно. Ингэснээр хүүхдийн бүртгэлийг тухайн сургууль хийх эсэхээ шийднэ. Тиймээс ийм асуудалтай эцэг эхчүүд дээр хэлсэнчлэн дүүргийн боловсролын хэлтэс болон харъяа сургуульдаа хандах нь зүйтэй. Мөн бүртгэгдсэн сургуулийн мэдээлэл дээр гарч ирсэн утасны дугаарууд руу холбогдох шаардлагатай.

-Үүнээс гадна шилжилтээ хийлгэсэн ч хуучин хаяг дээр бүртгэгдсэн тохиолдол байна лээ. Энэ тал дээр?

-Хуучин хорооноосоо хасалт хийлгээгүй тохиолдолд энэ асуудал гарч ирж байгаа. Шилжилтээ хийлгэсэн ч өмнө нь амьдарч байсан хорооноос хасалт хийлгээгүй гэсэн үг юм. Үүнийг иргэдийн зүгээс системд асуудал байна гээд байгаа. Гэвч бодит байдал дээр иргэдийн хариуцлагын асуудал шүү дээ.

-Элсэлтийн бүртгэл баталгаажаагүй буюу элсэлтийн төлөв хэсэгт “хянагдаж байна”, “түдгэлзлээ” зэрэг төлөв гарч ирж байгаа шүү дээ. Үүнийг тайлбарлавал?

-Сургуулиуд урьдчилсан бүртгэлээ хараахан хийгээгүй байгаа тохиолдолд энэ төрлийн төлөв гарч ирнэ. Яагаад сургуулийн зүгээс хүүхдийг урьдчилан бүртгэх боломжгүй байна вэ гэхээр дээрх асуудал буюу оршин суугаа хаяг тодорхойгүй байдал болон шилжилт хөдөлгөөн, мөн эцэг эхчүүдээс тодруулах зүйл байгаа тохиолдолд гарч ирдэг.

Яагаад энэ төлөв гарч ирсэнийг мэдэхийг хүсвэл "дэлгэрэнгүй" дээр дарах хэрэгтэй. Ингэснээр тухайн хүүхдийг яагаад бүртгэхээс түр татгалзсан болон ямар ямар материалыг хэдний өдрийн дотор авч ирэх хэрэгтэй вэ зэрэг мэдээллүүдийг багтаасан байдаг.

Мөн тодорхойгүй төлөв гарч ирвэл дээр байгаа хоёр утасны дугаарт холбогдон зөвлөгөө, мэдээлэл авах боложмтой. Энэ дугаарууд нь тухайн сургуультай холбоо барих боломжтой дугаарууд юм.

-Шилжилт хөдөлгөөн хийлгэсэн ч хаягийн шинэчлэл харагдахгүй байх тохиолдол байгаа талаар эцэг эхчүүд ярьж байгаа. Энэ нь ямар учиртай вэ?

-2021 оны наймдугаар сарын 04-08-ны өдрүүдэд хамран сургах тойргийг тогтоосон. Түүний дараа 11-15-ны өдрүүдэд сургуулиуд элсэлтийн бүртгэлээ хийсэн. Гэтэл элсэлтийн бүртгэл хийсний дараа хаягийн шилжилт орсон бол хаягийн мэдээ өөрчлөгдөхгүй. Ийм учир хаягийн шинэчлэл харагдахгүй байх боломжтой. Тэгэхээр хаяг өөрчлөгдсөн бол дараагийн өдрийн 10 цагаас хойш дахин регистрийн дугаараа оруулахад хүүхдийн бүртгэл систем дээр автоматаар бүртгэгдсэн байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.бичвэр гэх мэтийн зураг байж болно

БНСУ-ын Гадаад харилцааны яамнаас 71,250 ширхэг түргэвчилсэн оношлуурыг хандивлалаа
БНСУ-ын Гадаад харилцааны яамнаас 71,250 ширхэг түргэвчилсэн оношлуурыг хандивлалаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.