Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд ний 1298 хүнээс халдвар илэрлээ. Үүний 318 нь нийслэл хотод, үлдсэн 979 тохиолдол нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин мөн энэ хугацаанд дөрвөн хүн нас барж, 1628 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа.
Нас барсан иргэдийг насны бүлгээр авч үзвэл, 61-80 насны 3, 80-аас дээш насны 1 хүн амиа алдсан байна. Мөн улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 5050
-Хүндэвтэр 2985
-Хүнд 833
-Нэн хүнд 183 байна.