Оросын Холбооны Улсын саятан, улс төрийн нөлөө бүхий албан тушаалтан Игорь Редкийн баавгайтай андууран хүн буудан хөнөөжээ. Тэрбээр мэдүүлэг өгөхдөө, "Баавгайтай адил чимээ гарахаар нь буудсан юм. Яг ч баавгайг буудна гэж бодоогүй. харин айлгах гэсэн юм" хэмээсэн байна.
Уг хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа бөгөөд Игорь Редкийг хоёр сар гэрийн хорионд байлгах юм байна. Игорь Редкин хийсэн хэргээ хүлээхэд бэлэн байгаа хэмээсэн байна. Тэр бол Оросын хамгийн баян төрийн албан тушаалтнаас гадна В.Путины Нэгдсэн Орос Намын гишүүн байсан юм.
С.Сувдансондор