Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Одгарьд: Аравдугаар Богд Жавзандамба хутагтыг залахаар бол дэлхий нийтэд зарлана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Цахим орчинд Арвадугаар Богдыг залах ёслолын ажиллагааг өнөөдөр болно гэсэн мэдээлэл тархаад байгаа билээ. Уг асуудлыг ард иргэд улс төрийн агуулгатай холбон тайлбарлаж байна. Аравдугаар Богдын залрах сэнтий, өмсөх гуталны зураг хүртэл цахим хуудсаар явж байна.

Тэгвэл энэ талаар Монголын Бурхан Шашны Төв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьдаас тодруулахад, "Тийм зйүл одоогоор яригдаагүй байна. Худал мэдээлэл гэдгийг онцолж хэлэх хэрэгтэй. Батцагаан дуганд байдаг сэнтийний зураг, хаанахынх нь мэдэгдэхгүй гуталны зураг тавиад аравдугаар Богдыг зална гэх мэдээллийг гаргасан байсныг бид харсан. Ингэж иргэдийн итгэл үнэмшлээр тоглож болохгүй. Үүнээс болж иргэдийн дунд талцал үүсэх явдал ч болсон байна. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагууд шалгаасай гэж бодож байна. Хэрэв аравдугаар Богд Жавзандамба хутагтыг залахаар болбол дэлхий нийтэд зарлана. Анхдугаар Өндөр гэгээнээс авахуулаад есөн дүр залрахдаа Монголын шашинд, дэлхийн хүн төрөлхтний оюуны соёлд эдгээр хүмүүсийн оруулсан хувь нэмэр үнэлэшгүй" гэсэн хариултыг өглөө.

Сүүлийн 24 цагт орон нутагт 909 шинэ тохиолдол бүртгэгдлээ
Сүүлийн 24 цагт орон нутагт 909 шинэ тохиолдол бүртгэгдлээ
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.