Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хүй долоон худаг“-т 128 бөхийн барилдаан болно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 40 секунд

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос энэ сарын 16, 17-ны өдрүүдэд 128 бөхийн барилдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, Хүй Долоон худагт Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болох бол 21, 22-нд Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно.

Аймгийн бөхийн холбоо 128 бөхийн барилдаан зохион байгуулах, бүртгэл хийх удирдамжийг МҮБХ-оос танилцууллаа. Үүнд:

1. Аймгийн баяр наадмын 128 бөхийн барилдааныг нэг өдөрт багтаан зохион байгуулах

2. Бөхийн бүртгэлийг барилдаан болохоос нэг хоногийн өмнө цахимаар бүртгэж дууссан байх

3. Бүртгэлийг МҮБХ-ны албан ёсны (Монголын Үндэсний Бөхийн Холбоо - Монгол Бөхийн Өргөө) хуудас болон [email protected] руу илгээх

4. Аймгийн бөхийн холбоод бүртгэл, оноолт, амыг devjee.mn-ийн программаар бүрэн хийх

5. Бүх аймгийн эрэмбийг МҮБХ программ хангамжийн тусламжтай хянаж, батална. (Баталсан эрэмбийн дагуу оноолт гаргаагүй болон программ бүрэн ашиглаагүй аймгийн шөвгөрсөн бөхчүүдийг эрэмбэд оруулахгүй.)

6. Барилдахаар бүртгүүлсэн сумын цолтой бөхчүүдийн цолны үнэмлэхийн зургийг тус аймгийн бүртгэл хийж буй ажилтан цахимаар авна.

7. Шаардлагатай тохиолдолд бөхчүүдийн үнэмлэхийн зургийг МҮБХ руу илгээж шалгуулна.

8. Эрэмбэтэй холбоотой асууж тодруулах зүйлийг МҮБХ-ны албан ёсны хуудсаар хандаж авна.

Б.Болортуяаг 10 мянга, дасгалжуулагчийг нь 5 мянган ам.доллараар шагнажээ
Б.Болортуяаг 10 мянга, дасгалжуулагчийг нь 5 мянган ам.доллараар шагнажээ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц