Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Өглөөний Улаанбаатар“ гудамж нээлтээ хийлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Эртэч нийслэлчүүдэд зориулсан "Өглөөний Улаанбаатар" автомашингүй гудамж өнөөдөр /2021.08.02/ нээлтээ хийлээ. Тус гудамжийг иргэдийн идэвхтэй амьдралыг бий болгох, ажил хэрэгч хүмүүсийн өглөө цуглах газрын нэг болгох зорилготойгоор “Эртэч Монгол” хөтөлбөрөөс улбаалан НЗДТГ-аас байгуулж байгаа юм.

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны зургадугаар сарын 24-ний А/501 дүгээр захирамжийн дагуу цагийн хязгаартай, автомашингүй гудамжийг “Жуулчны гудамж”-нд эхлүүлж, тохижилтын ажлыг хийсэн байна.

“Өглөөний Улаанбаатар” гудамжинд ном, цэцгийн худалдаа, ресторан, кофе шоп зэрэг 12 аж ахуйн нэгж өдөр бүр үйл ажиллагаагаа явуулж, өөрсдийн гэсэн онцлогтой зэсээр иргэдэд үйлчлэх юм. Мөн долоо хоногийн гурван өдөр 06:00-09:00 цагийн хооронд олон нийтэд зориулсан үзэсгэлэн, худалдаа, сургалт, бизнес уулзалтууд зэрэг хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал,

-Даваа гарагт бясалгал, иог, өглөөний дасгал, бизнес уулзалтууд,

-Лхагва гарагт эрүүл хооллолтын сургалтууд, эрүүл мэндийн үзлэг,

-Баасан гарагт кофе, канваны сургалт, фото болон уран зургийн үзэсгэлэн зохион байгуулах юм" гэж НЗДТГ-аас мэдээллээ.

Э.Цэндбаатар: Дэлхий бидний тулааныг үзсэн, би ялсан гэдэгтээ итгэлтэй байна
Э.Цэндбаатар: Дэлхий бидний тулааныг үзсэн, би ялсан гэдэгтээ итгэлтэй байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.