Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Ирэх сарын 1-нээс иргэдийг үнэтэй эм тариаг өөрсдөө авч ир гэж шаардах ёсгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 6 секунд

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллажээ. Тэрбээр "Эмийг бүртгэхээсээ авахуулаад нугалаа гардаг. Бүртгэлээ хийхдээ олон улсын нэршлээр нь хийдэггүй. Нэг компанийн нэрээр бүртгэчихдэг. Тэгээд зөвхөн тэр компани оруулж ирвэл хэрэглэдэг. Тус компанийн оруулж ирж байгаа нь чанартай байна уу, үгүй юу байна уу хяналтгүй байдаг. Бусад ижил төрлийн ААН-үүд нь үнээр, чанараар өрсөлдөх ямар ч боломжгүй байдаг.

Эмийн зөвшөөрөл олгоно гээд асар том сүлжээ бий болгочихсон. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй. Эмийн зөвшөөрөл авахын тулд хэдэн өрөө байр сав амлаж байж зөвшөөрлөө авдаг гэдэг нь оргүй яриа биш. Хүнд суртал, нугалаа гаргадаг асуудал байж болохгүй.

Дүүргийн эмнэлгүүд эм тарианы хомсдолтой байна. Иргэн хүндээр өвчлөөд эмнэлэг бараадахаар албумин эмийг гэрээсээ авч ир гээд явуулдаг. Нөгөөх нь олдохгүй, эсвэл маш үнэтэй. Аптект 330 мянгаар зарагдаж байгаа. Энэ үнэтэй эм тариаг иргэд авч хэрэглэх гэсээр байдал амь нас нь эрсдэлд ордог байдал хаа сайгүй байна. Үүнийг цэгцэлмээр байна. Эмийн хангалтаас болж хүний амь нас эрсдэлд орж болохгүй.

Жишээ нь, олдоц нь муу хэд хэдэн эм тариа бий. Энэ эм тариа яагаад олдоц муу байна гэхээр хэдэн компаниуд зөвшөөрлийг нь авчихсан, ашиггүй гээд оруулж ирдэггүй. Үүнээс үүдээд иргэд эрүүл мэндээрээ хохирдог байж болохгүй. Нэг компани зөвшөөрлийг нь авчихаад ашиггүй гээд оруулж ирэхгүй. Бусад нь оруулж ирэх гэхээр зөвшөөрөлгүй гээд оруулж ирж чаддаггүй. Энэ байдлыг таслан зогсоох хэрэгтэй.

Эрчимт эмчилгээний тасагт 10 хүн хэвтэж байхад 9 хүнийг нь гэрээсээ тариа авч ир гээд явуулдаг. Авчрах боломжтой хүн байна, боломжгүй хүн байна. Үүнээсээ болоод эрүүл мэнд нь эрсдэлд ордог. Үүнийг болиулах хэрэгтэй. Наймдугаар сарын 1-нээс хойш нэг ч иргэнийг гэрээсээ эм тариа авчрахыг шаардах ёсгүй. Өнгөрсөн хугацаанд эм нийлүүлсэн компаниудыг харахаар 2, 3-хан л компаниуд байна. Зах зээлд нийлүүлж байгаа нь 2,3 дахин үнэтэй байна. Үүнийг цэгцлэх хэрэгтэй. Өөрсдөөс нь өөр сонголтгүй болгож байж, өөрсдийнхөө эмийг шахдаг сүлжээ бий болоод байна.

Даатгалаар эм авахаар чанаргүй эм шахдагийг болиулах хэрэгтэй" гэлээ.

Нийслэлийн хушин ойн 30 гаруй хувийнх нь өсөлт зогсож, доройтжээ
Нийслэлийн хушин ойн 30 гаруй хувийнх нь өсөлт зогсож, доройтжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.