Дуучин Д.Уламбаяр буюу Ука өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийлээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт цахим наадам зохион байгуулахтай холбоотой өөрийн үзэл бодол, баяр сууриа илэрхийлсэнд нь зарим иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж, цахим хуудсыг нь unfollow хийсэн билээ.
Ингээд дуучин Д.Уламбаярын мэдээллээс товч хүргэе. Тэрбээр "Хүнээс буруу хайж, зөрүү гишгэхийг нь хайвал хэн ч, хэзээ ч ямар нэгэн өдөр буруу зөрүү үг хэлнэ, буруу зөрүү гишгинэ. Зөвийг нь аваад, бурууг нь өөрт нь зөв гаргалгаа болгож хэлээсэй гэж би та нараасаа уриалмаар байна. Cyber Bullying буюу цахимаар хэн нэгнийг доромжилж, дарамталдаг, зорилгогүйгээр хараадаг энэ зүйлийг өөхшүүлэх юм бол цаашдаа хичнээн хүний аминд хүрэхийг би тааж мэдэхгүй. Учир нь Япон, Солонгос Cyber Bullying маш ихээр дэлгэрч байгаа. Энийг өнөөдөр энэ улсууд яаж зогсоохоо мэдэхгүй байна. Би Монголд энэ зүйл цаашаа дэлгэрчихнэ гэж бодохгүй байна. Хүн өөрийнхөө мэддэг, чаддаг зүйлээ л хийнэ. Хүн өөрийнхөө үзэл бодлоо л илэрхийлнэ. Тэр хүн ямар ч байж болно. Энэ бол тэр хүний л үзэл бодол. Сошиалыг хэтэрхий ихээр ашиглаж байгаа найз нөхөд, аав ээж, үр хүүхдээ ийм сошиал дарамтад орчихсон байх вий дээ гэж анхаарч сэтгэл санааг нь өргөөрэй. Хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Миний хувьд урлагийн салбарт хийж чадах бүхнээ хийсээр байх болно. Хийсээр л ирсэн. Та бүхэндээ баярлалаа" гэлээ.
Дуучин Д.Уланбаярын мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.