Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Энхбат начины ээж болон 3 хүүхдийг нь Солонгос руу явуулах асуудлыг шийджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр олимпын аварга Н.Түвшинбаярт зодуулсан Улсын начин Э.Энхбат өнөөдрийг хүртэл БНСУ-д эмчлүүлж буй. Тэрбээр тархи болон бүх биеийн битүү гэмтэлтэй, биеийн байдал маш хүнд ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэж байгаад БНСУ-ыг зорин, тус улсад эмчлүүлж буй. Түүний асран хамгаалагчаар эхнэр нь явсан юм.

Тэгвэл Э.Энхбат начины ээж болон 3 хүүхдийг нь Солонгос руу явуулах асуудлыг өнөөдөр шийдвэрлэсэн талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мэдээллээ. Тэрбээр "Долоодугаар сар. Монгол хүн бүр морь, бөхөө шинжиж, сур шагай нааддаг дэлгэр сайхан сар байдагсан. Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан баяр наадам зохион байгуулахгүй байх шийдвэрийг Засгийн газар гаргалаа.

Наадмын тухай бодохтой зэрэгцэн Э.Энхбат начинаа эдгэрч, эрүүл болж ирээд нутгийн зон олноо, Монгол түмнээ баярлуулаасай гэж хүлээж сууна. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэж ардын сайхан үг бий. Начиныхаа эмчилгээний зардалд дэм үзүүлсэн, өнөөдөр ээж болон 3 хүүхдийг нь Солонгос улс руу явуулах асуудлыг шийдвэрлэлээ" гэжээ.

Наадмын өдрүүдээр Замын-Үүдийн боомт ажиллана
Наадмын өдрүүдээр Замын-Үүдийн боомт ажиллана
 
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.