Э.Энхбат начныг арванхоёрдугаар сарын 31-ний өдөр сүүлчийн замд нь үлдсэн билээ. Түүний эхнэр Б.Нандинцэцэг "Ханийн минь сүүлчийн зам нь гэрэлтэй,өвдөх зовиургүй, амар тайван байгаа гэж итгэж буян номоо сайн хийж үлдсэн амьдарлаа 3 сайхан үрийхээ төлөө ханийхаа хийж гүйцээгүйг гүйцээхийн төлөө алхам тутамдаа хичээх болно.
Хань минь ямар их хүний хайр, хүндлэл, итгэл дунд байсан юм бэ гэж бахархаж сууна. Тэр өдөр газар дээрээ бурхан болох хэмжээний яргалал амссан хэрнээ яаж бидэндээ итгэл найдвар тээлгэж 8 сар гаран тэссэн юм болоо гэхээр.
Монголын шүүх, цагдаа, поркурор, шүүх эмнэлэг үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэж хүлээх л үлдлээ.
2022 он та бүхэнд аз жаргал, баяр хөөр, амжилт бүтээл авчирсан сайхан жил болох болтугай" гэжээ.