Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕВРО-2020: “Гурван арслангууд“ Стерлингийн гоолоор Хорватыг хожлоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 6 секунд

Евро-2020 тэмцээний D хэсгийн эхний тоглолт Английн болон Хорватын шигшээ багуудын хооронд боллоо. Хэдхэн хормын өмнө өндөрлөсөн уг тоглолтын цорын ганц гоолыг Английн шигшээ багийн зүүн жигүүрийн довтлох чиглэлийн хагас хамгаалагч Рахем Стерлинг 57 дахь минутанд орууллаа.

Ингэснээр Английн шигшээ баг өнгөрсөн ДАШТ-ийн хагас шигшээд хожигдсон хариугаа авлаа. Гэхдээ энэ удаагийн тоглолт хасагдах шатны том тоглолт бус хэсгийн шатны тоглолт гэдгийг онцолмоор байна. Залуучуудаар хүчээ зузаатгасан Англичууд тоглолтын эхнээс л хүчтэй довтолсон тоглолт үзүүлж, Лука Модрич ахлагчтэй Хорватчууд хамгаалах арга барилыг түлхүү хэрэглэж байлаа.

Ингээснээр Англичууд D хэсгийг гурван оноотой тэргүүлж байгаа бол энэ хэсгийн нөгөө тоглол Чех болон Шотландын хооронд маргааш манай цагаар 21 цагаас болно.

D хэсгийн хүснэгт эхний тоглолтын дараах байдлаар:

Баяр

Ц.Элбэгдорж: “Х.Баттулгаа гудамжинд зодолдсоноос их хуралд үзэлцье”
Ц.Элбэгдорж: “Х.Баттулгаа гудамжинд зодолдсоноос их хуралд үзэлцье”
 
Бямба гараг бүр БНХАУ-ын Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлдэнэ
Бямба гараг бүр БНХАУ-ын Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.