УИХ-ын нэгдсэн чуулганаар шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Ингээд гишүүд үг хэлж, СЕХ болон байнгын хорооноос асуулт асууж дууссан тул У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон тооцож, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг батлая гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.
Тодруулбал, хуралд нийт 63 гишүүн оролцсноос 61 гишүүн нь дэмжлээ. Ингэснээр шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийг батлагдлаа. Чуулганаар үргэлжлүүлэн тангараг өргөх товыг хэлэлцэж байна.